УИХ-ын гишүүн,Нийгмийн бодлого,боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт
2014.04.10
Д.Батцогт: Завсарлагаар тойрогруугаа явсан
-Миний хувьд чуулганы завсарлагааны хугацаанд тойрогтоо очиж, иргэд сонгогчдынхоо санал бодлыг сонслоо.
Мөн Хэнтий болон Дорнод аймагт ажилласан. Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулах ажлын хүрээнд хөдөө орон нутагт судалгааны ажлыг явуулсан. Мөн энэхүү бодлогын баримт бичгийн судалгааны ажлын хүрээнд Филипини улсад ажиллаж туршлага судалсан. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооноос санаачлан боловсруулж байгаа Хамтын тэтгэврийн болон Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулиудад санал хүсэлт авсан. Одоо саналуудыг нэгтгэж байна.