Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана
2014.04.02

Цэцэрлэгийн хүрэлцээ муу байна

Цэцэрлэгийн асуудлыг улс орнууд хамгийн чухалд тавьдаг байна. Гэтэл манай улс цэцэрлэгийн асуудлыг өнөөг хүртэл шийдэж чадахгүй хүүхдүүд хохирч үлддэг жишээ олон байна.

Цэцэрлэгийн хүрэлцээгүй байдлаас болж нэг ангид 50-60 хүүхэд хүмүүждэг. Мэргэжлийн бус багш нар цэцэрлэг дүүргэчихсэн, багш нь учир мэдэхгүй хүүхдийг зоддог ил болсон. Эцэг эхчүүд алаг үрсээ хэнд найдаж  цэцэрлэгт өгч тайван ажиллахад хүндрэлтэй байгаа юм. Гэтэл хоёр засгийн газар дагнан яригдаж байгаа цэцэрлэгийг камержуулах ажил, төсөв гэх том давааг шийдэж чадаагүй л явна.

Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана: “Цэцэрлэгүүдийг камержуулах ажлыг идэвхтэй хийх хэрэгтэй боловсролын газраас ярьж байгаа. Яг өнөөдөр камержуулалт хийх  хөрөнгө санхүү байдаггүй.”

Нийт цэцэрлэгийн насны  хүүхдийн  дөнгөж 60% нь л цэцэрлэгт хамрагдаж бусад нь гэртээ хүмүүжиж байгаа энэ үед төрийн шийдвэр гаргах зам нь гишүүд сонгуулийн амлалтаа биелүүлэхийг хараад суухгүйгээр өнөөдөр албан байгууллагууд ажилчдынхаа хүүхдийг авдаг цэцэрлэгийг дэргэдээ байгуулах нь асуудлыг шийдэх гарц.

Мөн “ААН-үүдийг дэргэдээ цэцэрлэг байгуулах ажлыг уриалж байгаа. Хуульдаа тусгасан байдаг. Өнөөдөр 5 байгууллага дэргэдээ  сургууль, цэцэрлэг байгуулаад явж байна. энэ үйл ажиллагаа цаашдаа идэвхжих байх” гэсэн юм.

Төр цэцэрлэгээр хангаж чадахгүй байгааг далимдуулж нэг хэсэг нь хаа таарсан газраа хувийн цэцэрлэг ажиллуулж сардаа 200-500 мянган төгрөг хураадаг мөртлөө тэд хүүхдийн төлөө биш, мөнгөний төлөө ажиллаж байгаа асуудлыг энэ салбарынхан эргэн харж ирэх намар гэхэд асуудлыг шийдэж чанаржуулна гэж тайлбарласан юм.