С.Ганбаатарын номын нээлт боллоо
УИХ-ын гишүүн С.Ганбаатарын “Монголоо ямар улс болгох, хэрхэн түүнд хүрэх вэ” номын нээлт өнөөдөр “Интер” номын дэлгүүрт боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд улс төрчдөөс гадна иргэний нийгмийн төлөөллүүд хүрэлцэн ирсэн. Тэрбээр номынхоо талаар "Миний хувьд УИХ-ын гишүүн болсноосоо хойш олж харсан асуудал болгоноо хэрхэн шийдэж болох талаар нэг бүрчлэн судалсны үндсэн дээр энэхүү бүтээлийг туурвисан" гээд эх орноо улс шиг улс болгохын тулд Баялгийн үндэсний үзэл, цэвэр Засгийн газар, шударга нийгэмтэй байх ёстой гэдэг гаргалгаанд хүрч тус номоо бүтээжээ.
Номын нээлтэд ирсэн эхний 100 хүнд зохиогч гарын үсэгтэй номоо үнэгүй өгч уншигч олноо баярлуулсан юм.
“Монголоо ямар улс болгох, хэрхэн түүнд хүрэх вэ” номыг "Интер" номын бүх салбараар худалдаалж байна.