С.Бямбацогт: Манай улсын давуу тал бол мал
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт
2014.03.25

С.Бямбацогт: Манай улсын давуу тал бол мал

Монголын эдийн засгийн форумд оролцогч УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт:

  -Монгол Улс өрсөлдөх чадвараа сайжруулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, манай улсын давуу тал бол мал. Энэ давуу тал дээрээ түшиглэсэн бодлого явуулах ёстой. Өнөөдөр баялаг бүтээгчдийг дэмжинэ гэж байгаа ч яаж гэдэг асуудал бий. Харин Монголын төр тогтвортой, бодлоготой байснаар баялаг бүтээгчдээ дэмжих нь чухал. Тэгэхгүй баялаг бүтээгчдийг дарамтанд байлгадаг, айлгадаг. Хууль эрх зүйн орчин тогтвортой бус, хэт их улс төржсөн байдлаар хандвал хөгжихгүй. Энэ удаагийн эдийн засгийн форумын нэг онцлог, ялгаатай тал нь урд өмнөхөөс бодвол хөгжлийн бодлоготой байх.

Хөгжлийн бодлого нь тодорхой, тогтвортой байснаар төрийн залгамж чанартай байна гэдэг асуудлыг хөндөн ярьж байгаа байна. Бусдаар бол жил бүр болдог эдийн засгийн форумаар шинэ санаа гаргаж, гоё үг хэрэглэдэг. Эцэст нь үр дүн байдаггүй. Тийм болохоор тодорхой зорилго тавьж байгаа бол үүндээ хүрэхийн тулд зохион байгуулалтад орох хэрэгтэй. Мөн төлөвлөсөн ажлаа хэрэгжүүлж, иргэд үр дүнг нь нягталж, хариуцлага тооцдог байх ёстой. Ингэхгүй зүгээр гоё, сайхан ярьчихаад яваад байвал үр дүн гарахгүй.