Науризын баярын мэндчилгээ
Эрхэм хүндэт Казах иргэдээ! Баян-Өлгий аймгийн нийт иргэд хөдөлмөрчид өө!
Үндэсний баялаг түүх, нандин зан заншил, өв их соёлтой Казах түмний уламжлалт Наурызын баярын өдрийг тохиолдуулан Монгол эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж амьдарч, сурч хөдөлмөрлөж байгаа нийт казах иргэддээ МАХН-ын гишүүд, дэмжигчдийнхээ өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун баяр хүргэж, түмэн олноороо цог хийморь, баяр хөөр аз жаргалаар дүүрэн байхын билэгтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.
Казах түмэн маань өнө эртнээс өдөр шөнө тэнцэх хаврын энэ өдрийг тухайн жилийнхээ шинийн нэгэн буюу Наурыз баяр хэмээн өтгөс буурлууддаа хүндэтгэн золгож, залуу хойч үе, үр ач нартаа сургамж сургаалаа хайрлаж, баяр хөөр болон тэмдэглэдэг сайхан уламжлалтай билээ.
Эдүгээ Дэлхийн 44 оронд тэмдэглэдэг болоод байгаа Наурыз баярыг Нэгдсэн Үндэсний байгууллагаас хүн төрөлхтөний соёлын үнэт өвд бүртгэж, жил бүрийн 3 дугаар сарын 22-нд тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн нь түүний ач холбогдол цар хүрээг улам өргөжүүлж байна. Монгол түмний салшгүй бүрэлдэхүүн хэсэг болсон казахын ард иргэд Монгол Улсынхаа тусгаар тогтнол, хөгжлийн төлөө оюун ухаан, эрдэм боловсрол, хүч чадлаа дайчлан тэмцэж, хөдөлмөрлөж хувь нэмэр оруулсаар ирсэн. Үүний нотолгоо нь Казах иргэдээс эх орондоо төдийгүй олон улсад нэр хүндтэй авьяас билэгтэн, алдар цуутнууд, хөдөлмөрийн сайчууд олноор төрөн гарсныг энэ өдөр бахархан тэмдэглэж байна.
Монгол Улсын төр, засаг, Монголын ард түмэн казах найз нөхөдтэйгээ хамтран эв нэгдлийн билэгдэл болгон тэмдэглэж байгаа Наурызын энэхүү баярт өдөр улиран ордож буй оныхоо ололт амжилтыг дүгнэж, ирж байгаа жилийнхээ өнгө төрхийг хөөрөлдөн айл хотол, ахан дүүсээрээ аз жаргал, баяр цэнгэлээр дүүрэн байгаа Та бүхэндээ ажил хөдөлмөрийн өндөр амжилт, амьдралын баяр баясгалан, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.