Цэрэг дайчдаа эргэлээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл
2014.03.11

Цэрэг дайчдаа эргэлээ

Монгол Улсын Батлан Хамгаалахын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013-2016 онд  хамтран ажиллах санамж бичгийн дагуу

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас зохион байгуулж, хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийг Өвөрхангай аймаг дахь Зэвсэгт хүчний 256 дугаар ангиийн офицер, ахлагч, гэрээт болон хугацаат цэргийн албан хаагч, тухайн анги байгууллагын нийт бүрэлдэхүүнд танилцуулах ажлыг 2014 оны 2 дугаар сарын 26-наас 28-ны өдрүүдэд зохион байгууллаа.  

Энэ өдрүүдэд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын даргаар ахлуулсан нийслэл дүүргүүдээс томилогдсон ажлын хэсэг Өвөрхангай аймаг дахь Зэвсэгт хүчний 256-р ангид хугацаат цэргийн албаа хааж буй дайчдынхаа цэргийн байр, соёл амралт, ахуйн үйлчилгээний өрөө зэрэг тэдний амьдарч буй орчин тойронтой биечлэн явж үзэж сонирхсон бөгөөд ар гэрийн болон дүүргийн мэндчилгээг бичлэгээр үзүүлсэн нь дайчдын сэтгэлийг хөдөлгөсөн сайхан үйл явдал болжээ.  

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн гарын бэлгийг гардуулж, нийслэлийн дүүргүүдийн Засаг даргын Тамгын  газрын дарга нарын дүүргээсээ алба хааж буй дайчдад хандаж тэднийг өргөсөн тангарагтаа үнэнч, албандаа үлгэр жишээч байж, цэргийн албаа нэр төртэй хааж ирэхийг хүсэн ерөөсөн мэндчилгээг, ар гэрийн илгээмжийн хамт өгжээ.