“Эмэгтэйчүүдийн их хуралдай” Төрийн ордонд болно
“Эмэгтэйчүүдийн их хуралдай” төрийн ордонд
2014.03.10

“Эмэгтэйчүүдийн их хуралдай” Төрийн ордонд болно

МАХН-аас гуравдугаар сарын 11-нд буюу маргааш Төрийн ордонд “Эмэгтэйчүүдийн их хуралдай” арга хэмжээг зохион байгуулах гэж байна.

Их хуралдайд Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн 800 гаруй эмэгтэй оролцож, тодорхой цаг үеийн асуудлыг хөндсөн сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх аж.

Илтгэлийг УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Шударга ёс, Монголын Эмэгтэйчүүдийн нэгдсэн холбоо /ШЁМЭХ/-ны тэргүүний үүрэг гүйцэтгэгч Л.Сэлэнгэ, нарийн бичгийн дарга Л.Лхагвацэдэн, МАХН-ын гишүүн Ц.Долгорсүрэн нар тавихаас гадна Монгол Улсын Шадар сайд, МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нар оролцож, үг хэлэх ажээ.

Тус намын дэргэдэх ШЁМЭХ нь уг хуралдайг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа юм.