Кабел татахад 377 сая төгрөг зарцуулна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл
2014.03.05

Кабел татахад 377 сая төгрөг зарцуулна

Нийслэлийн Засаг дарга “Нийслэлийн нэгдсэн сүлжээний ашиглалт, хамгаалалтыг сайжруулах тухай” захирамж гаргажээ.

Захирамжаар төв шугамаас дүүргүүдийн засаг даргын тамгын газар хүртэлх шилэн кабелийн хэвийн найдвартай ажиллагаа, ашиглалтыг хариуцан ажиллахыг нийслэлийн Мэдээллийн технологийн газарт үүрэг болголоо.

Харин нэгдсэн сүлжээг дүүргүүдээс хороод руу татсан шилэн кабелийн засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг жил бүрийн төсөвт тусган, хариуцан ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт даалгажээ.

Хороодын сүлжээний засвар, Алслагдсан хороод руу шилэн кабел татахад шаардагдах 377 сая төгрөгийн хөрөнгийг орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн байна.