21 барилгын цахилгаан шатыг 1,2 тэрбум төгрөгөөр шинэчлэнэ
нийтийн зориулалттай орон сууцны барилгын цахилгаан шатны шинэчлэлтийн ажлын жагсаалтыг гаргаж, баталлаа.
2014.03.03

21 барилгын цахилгаан шатыг 1,2 тэрбум төгрөгөөр шинэчлэнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нийтийн зориулалттай орон сууцны барилгын цахилгаан шатны шинэчлэлтийн ажлыг зохион байгуулах тухай” А/138 дугаар захирамж гаргалаа.

Захирамжаар нийтийн зориулалттай орон сууцны барилгын цахилгаан шатны шинэчлэлтийн ажлын жагсаалтыг гаргаж, баталлаа.

Нийт 21 орцны цахилгаан шатыг засварлахад 1 тэрбум 236,4 сая төгрөгийг зарцуулна. Төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулан, худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт даалгасан бол хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст үүрэг болголоо.

Төслийн гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгасан байна.