Хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлав
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2013-11-01/ хуралдаан Дипломат албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Болор танилцууллаа. Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүд гараагүй тул анхны хэлэлцүүлгээр нь батлах нь зүйтэй гэсэн Байнгын хорооны горимын саналаар санал хураалт явуулсныг 83, 3 хувийн саналаар дэмжлээ. Ингэснээр Дипломат албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 77,1 хувийн саналаар батлагдлаа.