“Хамтдаа хөгжье” зөвлөлгөөн болно
Хүнс хөдөө аж ахуйн ассоциацаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хамтдаа хөгжье” зөвлөлгөөн ирэх сард болно.
Тус зөвлөлгөөнөөр хүнс хөдөө аж ахуйн салбарт ажиллаж монголын нийт хүнсний жаран хувийг хангадаг далан мянган иргэдийн төлөөлөл оролцох ажээ.
Мөн энэ үеэр аймаг тус бүрийн хөдөө аж ахуйн шилдэг брэндийг худалдааг явуулах нь сонирхол татаж байгаа юм. Монгол оронд хөрсөн доорхи баялгаас гадна хөрсөн дээрээ баялаг ихтэй.
Тухайлбал Хөвсгөлийн цаатан цай гээд ховор цай, Сэлэнгийн зөгийн бал гэх мэт олон сонирхолтой бүтээгдэхүүнийг дэлгэж тавих ажээ. “Хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг гаднаас хайх биш дотоодоос хөдөө аж ахуйгаас харж болно” хэмээн зөвлөлгөөнийг зохион байгуулагч Хүнс хөдөө аж ахуйн ассоциацийн ерөнхийлөгч Р.Мөнхбат хэлсэн юм.