Ховдод Шинэ худалдааны төв нээлтээ хийлээ
УИХ-ын гишүүн Д.Батцогт чуулганы завсарлагаанаар тойрогтоо ажиллаж байгаа билээ. Тэрбээр Ховддоо очсон биш ёстой л хөл нь газар хүрэхгүй шахам яваа гэнэ.
Учир нь мань хүн 2012 оны сонгуулиар өрсөлдөгчдөө хол хаяж, ялалтад хүрэхийн тулд иргэд, сонгогчдод багагүй зүйл амласан мөрийн хөтөлбөр танилцуулж байсан. Тэдгээрээс олны талархалыг хамгийн ихээр хүлээсэн нь аймгийн худалдааны төв байж.
Баруун бүсийн худалдааны төв болсон аймгийнхаа төвд ийн битүү дээвэртэй төв бариулахаар амласан нь өдгөө биелэлээ олжээ. Шинэ худалдааны төв нь тохь тухтай тул бизнес эрхлэгчид болон үйлчлүүлэгчдийн хүлээлтийг үүсгээд байсан аж.
Ийнхүү барилгын ажил нь дуусч өнөөдөр ховдчууд шинэ төвийнхөө нээлтийг хийхээр товложээ. Тиймээс эрхэм гишүүн ихэд догдолж, бас ч үгүй сэтгэл хангалуун явна гэнэ шүү.