Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл
2014.02.14

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн боллоо

Нийслэлийн Засаг даргын үүргийн дагуу 14 хоног тутамд зөвлөлддөг “Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн”-өөр дүүргүүдэд тулгамдаж буй асуудлыг удирдлагууд нь танилцуулж, шийдвэрлэхээр болсон.

Энэ үүргээр нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөнд зарим дүүргийн Засаг дарга нар цаг үеийн тулгамдаж буй асуудлуудаа танилцууллаа.

Энэ үеэр Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо “Баянгол дүүрэгт согтуугаар үйлдэгдэж буй гэмт  хэргийн гаралт эрс нэмэгдлээ. Энэ нь хууль, журмыг удаа дараа зөрчиж буй зарим баар, цэнгээний газартай холбоотой. Манай дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Стрингс, Санко, Турбо гэх гурван баарыг хууль зөрчиж ажиллалаа гээд 3-4 удаа торгож, үйл ажиллагааг нь зогсоох хүсэлтийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хүргүүлээд байна. Бид шалгалт хийх боломжтой ч  үйл ажиллагааг нь зогсоох эрх байхгүй болохоор биднийг үл тоон өнөөдөр ч хууль зөрчин ажиллаж байна. Тиймээс зарим асуудлыг шууд шийдвэрлэх эрхийг дүүрэгт шилжүүлэх шаардлагатай” гэлээ.

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл:

Бид шалгалт хийх боломжтой ч  үйл ажиллагааг нь зогсоох эрх байхгүй болохоор биднийг үл тоон өнөөдөр ч хууль зөрчин ажиллаж байна.

Ер нь нийслэлийн засаг даргад заавал байх шаардлагагүй эрх байна. Бид нийтлэг журам стандартыг гаргаж өгдөг. Тэгээд үйлчилгээний зөвшөөрлийг стандартад тогтоосны дагуу дүүргийн дарга нар хариуцлага тооцоод эрхээ олгох хэрэгтэй. Баянгол дүүргийн баарны асуудалтай захиргаа зууралдах хэрэг байхгүй.

Мөн энэ үеэр нийслэлд баригдсан сүүлийн үеийн барилгын бохирын усны бөглөрлийн асуудал, шугамын гэмтэлтэй холбоотой асуудлын хөндлөө. Жишээлбэл хөрөнгө мөнгө нь шийдэгдээд баригдсан, үйл ажиллагаагаа эхлүүлэн оршин суугчдаа оруулсан барилгын хувьд улсын комисс хүлээж аваагүй гэмтэл согог гарахад санхүүжилт нь шийдэгдээгүй байдаг зэрэг хүндрэл гардаг байна.