Итгэлцэл, эв нэгдэл уриан дор нэгдэгтүн аян өрнөж байна
МАН итгэлцэл, эв нэгдэл уриан дор нэгдэгтүн аяныг орон даяар өрнүүлж байна. аяны хүрээнд намын дэмжигч гишүүдтэйгээ уулзан гишүүдийн бүртгэлийг шинэчилж цахимжуулах зорилгыг тавьсан байна.
Аян нийслэлийн МАН-ын хорооноос эхэлсэн байна.
Гишүүд дэмжигчдийнхээ үгийг сонсч намынхаа анхан шатны үйл ажиллагааг идэвхжүүлж бэхжүүлэх зорилгоор аяныг эхлүүлж байгааг зохион байгуулагчид онцоллоо. Аяны хүрээг дэмжиж эхний ээлжид нийслэлийн МАН-ын гишүүдийг шинэчилсэн бүртгэлд хамруулахаар эхэллээ. Шинэчилсэн бүртгэлийн салхийг хагалж намын үе үеийн удирдлагууд, хотын дарга нар батламжаа гардан авлаа.
Нийслэлээс эхэлж байгаа итгэлцэл, эв нэгдэл аян цаашдаа 21 аймагт үргэлжилж нийт гишүүдээ бүртгэх нээ. Энэ аян МАН-ын 27-р их хурлаас гарсан шүүмжлэл, хийж хэрэгжүүлэхийг шаардсан олон мянган гишүүдийнх нь хүсэл зорилгод суурилж байгаа гэдгийг онцолж байлаа.