УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
2014.01.22
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан үр хөндөлттэй тэмцэнэ
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан үр хөндөлтийн асуудалд ихээхэн анхаарах болсон.
Түүний судалгаагаар манай улсад 3 сая удаагийн үр хөндөлт хийгдсэн гэсэн тоо гарчээ. Хэрэв энэхүү үр хөндөлтийг хийлгээгүй байсан бол манай улс өдийд 6 сая иргэнтэй болох байсан гэсэн асуудлыг сөхөж байгаа юм.
Мөн Монгол Улсын нийт үр хөндөлтийн 54 хувь нь 25-аас доош насныхан байдаг гэсэн судалгааг эрүүл мэндийн салбарынхан ч гаргажээ.
Эдгээр тоо баримтад тулгуурлан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан үр хөндөлтийг хориглох хуулийн төсөл дээр ажиллах боллоо. Тэрбээр цаашид үр хөндөлттэй хатуу тэмцэнэ гэдгээ ч хэллээ.