Ерөнхий сайд Н.Алтанхуяг
2014.01.10

Н.Алтанхуяг: Монголын брэндийг гаргах хүмүүсийг дэмжинэ

Энэ онд Засгийн газраас хийж хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа ажлуудын талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг ийн ярьж байна. 

-Энэ  онд Засгийн газар ямар зорилт тавьж ажиллаж байна?

-2014 онд Монгол Улсын Засгийн газар гурван үндсэн зорилтыг тавьж байгаа. Бүтээн байгуулах, үйлдвэрлэх зорилтыг нэгдүгээрт тавьж байна. Ажил орлогыг нэмэгдүүлж, айл өрхийн амжиргааг дээшлүүлэх, төрийн хүнд суртал, хээл хахууль авлигатай тэмцэх зэрэг гурван том зорилтыг тавьж ажиллаж байна. Хамгийн гол зорилт бол Монголдоо бүтээцгээе. Өнгөрсөн онд дэлхийн эдийн засаг уналтанд орсон. Манай орны мөнгө олдог гол хэрэгсэл бол уул уурхай байдаг.

Гэтэл өнгөрсөн онд нүүрс, зэсийн үнэ буурсан нь бидэнд нилээд хүндрэл бэрхшээлийг авчирсан. Мөн хавтгайрсан их халамжаас болж ихээхэн өртэй болсон байгаа. Үүнээсээ болоод гадаадын хөрөнгө оруулагч нарыг үргээсэн явдал болсон. Гэсэн хэдий ч Шинэчлэлийн Засгийн газар санаачлагатайгаар зарим томоохон зүйлүүдийг хийж бүтээж чадсан. Чингис бондыг босгож, эхлүүлсэн. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг боловсруулж, бодлого хэрэгжүүлсэн.

-Үнэ тогтворжуулахад зориулсан  мөнгө хэр үр дүнгээ өгч байгаа вэ?

-Бид хуучин байдалд хэтэрхий дассан байна. Өөрчлөлт, шинчлэлт иргэдийн амьдралд амар хялбар болж шийдэгдэхгүй байна. Мэдээж эсэргүүцэл тэмцэлгүй яваагүй. Өнөөдөр ч гэсэн эсэргүүцэл тэмцэлтэй явж байна. Шинэ он гарснаас хойш зарим компаниуд шатахууны үнэ нэмсэн байна.

17 мянга гаруй айл өрх 8 хувийн зээлэнд хамрагдсан. Энэ зээл их үр дүнтэй ажил болсон. Дэлхийн эдийн засаг буурч нүүрсний үнэ унасан байсан ч гэсэн хоёр бодлого явуулж 2000 гаруй ажлын байр бий болгосон. Хөдөлмөрийн яам хоёр мянга гаруй ажлын байр шинээр бий болголоо. Барилгын салбар хоёр дахин өссөн. Мал сүргийн тоо 45 саяд хүрсэн. 6 аймгийн төвийг хатуу хучилттай замаар нийслэлтэй холбоно гэсэн үүний дөрвөн аймгийг холбож чадсан.

-Холбогдоогүй үлдсэн хоёр аймгийн замын ажил хэзээ дуусах вэ?

-Энэ онд холбоно. Бид Монголдоо юмаа хийхгүй бүтээхгүй бол болохгүй юм байна. Манайх уул уурхайн салбарын бүтээгдэхүүн гаднаас авч байна. Тиймээс экспортыг дэмжинэ. Юм хийдэг болно.

-Юу хийдэг болох юм. Ямар ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэх вэ?

Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүд тэр дундаа мал аж ахуй газар тариалангийн бүтээгдэхүүнийг хийж экспортлоно.

-Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүд тэр дундаа мал аж ахуй газар тариалангийн бүтээгдэхүүнийг хийж экспортлоно. Монгол Улс хэрэглэгч биш үйлдвэрлэгч болмоор байна. Нүүрсийг хүртэл шууд гаргамааргүй байна. Угааж боловсруулмаар байна. 2014 он бол бүтээн байгуулах үйлдвэрлэх жил болно.

-Манайх 45 сая малтай хэрнээ сүүнийхээ хэрэглээний 70 гаруй хувийг гаднаас авдаг. Жишээлбэл сүүний үйлдвэрлэлд ямар арга хэрэглэх вэ?

-Маш их юмыг бид гаднаас авч хэрэглэж байна. Хөдөөнөөс малын сүүг боловсруулж, хот суурин руу зөөдөг зөөвөрлөдөг хүргэдэг болмоор байна. Монголын брэндийг гаргана гэсэн хүмүүсийг дэмжинэ. Хэн юу хийж, юу оёж чадах юм түүнийг нь хийлгэе. Модон эдлэлийг хүртэл гаднаас авсаар байна. Ойн цэвэрлэгээ хийж байж уначихсан модноос түлээний хэрэглээний модоо авч болно.

Айлаас эрэхээр авдраа уудал гэдэг биз дээ. Хэрэглэгдэхгүй хаяж байгаа юмаараа юм хийх цаг болсон байна. Юмхнаар юм хийх хэрэгтэй. Манай Монгол гэдэг айл нийт хэрэглээнийхээ 88 хувийг гаднааас авч байна. Бүгдээрээ Монголдоо бүтээх хийх цаг болсон байна.

-Яаж хийх вэ?

-За тийм. Үйлдвэрлээд байгаарай бүтээгээд байгаарай гээд хараад байвал бүтэхгүй ээ. Үүнийг төрөөс дэмжих бодлого баримтлана. Бид үүнийг нэг их наяд төгрөгөөр дэмжинэ. Эхний ээлжинд сүү, мах, ноос ноолуур сүлжмэлийн үйлдвэрлэлийг дэмжихийн тулд 270 тэрбум төгрөг гаргаж шийдсэн. Мөн хуваарилагдаагүй үлдсэн 360 тэрбум төгрөгийг энэ үйлдвэржилтэнд зориулна. Нийтдээ нэг их наяд төгрөгийг үйлдвэржилтэд зарцуулна.

Ингэснээр үйлдвэржилт хоёр дахин өснө. Монголын мэргэжилтэй ажилчин би болно. Бид юмаа хийж чаддаг болно. Ард түмний ахуй амьжиргаа нэмэгдэнэ. Мөн төсвийн мөнгөнөөс малчдад ноосны урамшуулал өгч байгаа. Ингэснээр манай ноосны салбар хөгжиж, бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Бүтээгдэхүүнээ гадагш нь гаргахаар гаднаас доллар болоод буцаад ороод ирэх боломжтой. Тариаланчдад улаанбуудайн урамшуулал өгч байгаа, үүнийгээ үргэлжлүүлэн өгнө.