
УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг
2013.12.26
Гишүүний тавин насны ойг тохиолдуулан хүндэтгэл үзүүлэв
Улсын Их Хурлын гишүүдийн тавин насны ойгоор хүндэтгэл үзүүлж, Тамгын газраас гарын бэлэг гардуулдаг уламжлалттай.
УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуягийн тавин насны ойг тохиолдуулан УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр уламжлалт бэлгээ гардуулан өгч, баяр хүргэлээ.
Эрхэм гишүүн Д.Ганхуяг энэ сарын 14-нд тавин нас хүрчээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.