Эм нийлүүлэгчид сайдад хандлаа
Судалгаанаас үзэхэд монгол улсын эрүүл мэндийн салбарын зардал сүүлийн 10 жилд 20-22 хувь өссөн боловч улсын төсвийн 10 хүрэхгүй хувийг эзэлж ДНБ-д эзлэх хэмжээ 4-5 хувиар буурсан байна.
2013.12.09

Эм нийлүүлэгчид сайдад хандлаа

Эм, эмнэлгийн хэрэгслийн тендерийн үнийн асуудлаар эм ханган нийлүүлэгчид Сангийн яаманд ханджээ.

Тодруулбал жилийн өмнө байгуулсан гэрээний үнэ нь өнөөгийн валютын огцом өссөн өөрчлөлтөөс болж эм ханган нийлүүлэгч, гэрээлэгчид ихээхэн хэмжээний хохирол хүлээх болжээ.

Тиймээс Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “Эм” холбооны зүгээс Монгол улсын засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Улаанд хандан, бичиг хүргүүлжээ.

Тус бичигт дурдсанаар: “Өнөөгийн нөхцөл улсын хэмжээний хэрэгцээт эм, эмнэлгийн хэрэгслийг хувийн хэвшлийн эм хангах нийлүүлэх байгууллага, эмийн үйлдвэр төрөөс болон гадны ямар ч дэмжлэг тусламж, хандив хөнгөлөлтгүйгээр өөрсдийн үйл ажиллагаагаар бүрэн ханган нийлүүлж байна.

2012 оны 6 сараас эхлэн гадаад валютын ханш огцом өссөнөөс болж

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн судалгаа 2010 он. Манай улсын антибиотикийн эмийн хэрэглээ 121803.5 сая төгрөг байжээ.

импортоор нийлүүлж байгаа эм, эмнэлгийн хэрэгсэл, эмийн түүхий эд, туслах бодисын өртөг зардал эрс нэмэгдэж, Импортын барааны ханшийн зөрүүгээс импортлогч томоохон компаниуд их хэмжээний алдагдал хүлээж байгаа талаар манай эм холбооны гишүүн байгууллагууд болон удирдах зөвлөлийн гишүүдээс гаргасан саналыг судалж үзээд эхний ээлжинд авч хэргэжүүлэх нэн шаардлагатай байгаа дараах арга хэмжээг анхааран авч шийдэж өгнө үү.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгэээ худалдан авах тухай 5 дугаар бүлэг 40.4, 40.5 заалтаас үзэхэд импортоор авч байгаа эм эмнэлгийн хэрэгсэл, эмийн түүхий эд, туслах материалын үнэнд гадаад валютын ханш огцом өссөн нь суурь үнэнд зайлшгүй бодит нөлөөлж байна.

Судалгаанаас үзэхэд монгол улсын эрүүл мэндийн салбарын зардал сүүлийн 10 жилд 20-22 хувь өссөн боловч улсын төсвийн 10 хүрэхгүй хувийг эзэлж ДНБ-д эзлэх хэмжээ 4-5 хувиар буурсан байна.

Эрүүл мэндийн салбарын нийт төсөвд эзлэх эмийн төсөв хувь буурч жил бүр томоохон эмнэлгүүдийн эмийн төсөв хэмнэгдэж байсан байна.

Гэтэл бодит байдал дээр эмийн хэрэгцээ, чанар жилээс жилд өсөн нэмэгдэж, тэр хэмжээгээр импорт, үйлдвэрлэл нэмэгдэж улсад төлдөг бүх төрлийн татвар нэмэгдэж ЭХНБ, үйлдвэрлэлд санхүүгийн дарамт ихэсч байна. Энэ талаар холбогдох компаниуд судалгаа гаргасан болно гэжээ.

Тиймээс 2014 онд тендерээр нийлүүлэх эм, эмнэлгийн босго үнийг нэгдсэн тооцоо судалгааг үндэслэн ханшийн зөрүүг тооцож нэмэгдүүлэх, тендерийн багцуудыг ЭМЯ-наас бодлогоор зохицуулан нэр төрлөөр нь гаргаж чиглэл өгөх, ЭХНБ, Эмийн үйлдвэрүүд нь жижиг дунд үйлдвэрлэлийн хүрээнд багтаж байгаа тул Засгийн газраас анхаарч, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2013-2014 онд Улсын хэлэлцээрийн 3.2 болон 5.2 дахь заалтын хэрэгжүүлэх хүрээнд хийсэн нэмэлт хэлэлцээрийн 2,3,5 заалтуудыг үндэслэн хувийн хэвшилд үүсч болох хүндрэл, бэрхшээлийг арилгах зорилгоор ЭХНБ, Эмийн үйлдвэрийн нэмэгдсэн өртөгийн албан татварын босгыг бууруулах, валютын ханшийн өсөлтөөс хойш татварын тайланг үндэслэн төлсөн, төлөх татварын 90 хүртэл хувийг буцаан олгох асуудлыг талууд хамтран шийдвэрлүүлэхэд туслалцаа хүсчээ.

Дээрх саналаа тус холбоо хуулиар олгогдсон эрх үүргийн /эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 9 дүгээр бүлгийн 28.1, 28.1.1, 28.1.2/ хүрээнд тавьж байгаа ажээ