Үндэсний статистикийн хорооноос
2013.11.08
ДНБ 2.5 хувиар өссөн гэв
Үндэсний статистикийн хорооноос дотоодын нийт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлийн болон эцсийн ашиглалтын аргаар, оны болон зэрэгцүүлэх үнээр урьдчилсан байдлаар тооцож, улирал бүрт тайлагнаж байхаар болжээ.
Үйлдвэрлэлийн аргаарх дотоодын нийт бүтээгдэхүүн 2005 оны зэрэгцүүлэх үнээр эхний есөн сарын байдлаар жилийн өмнөхөөс 11.5 хувиар өссөн бол өмнөх улирлаас 2.5 хувиар өссөн байна.
Улсын амжиргааны төвшинг тодорхойлдог ДНБ ийнхүү өсч байгааг статистикчид дуулгасан бөгөөд улс дотор байгаа бүх үйлдвэрлэлийг үүнд хамруулж тооцдог юм.