Налайхын их уурхайг хаах биш сэргээх цаг ирлээ
Нийслэлийнхээ яг дэргэд 60 сая тнн чанарын нүүрстэй улс гүрэн дэлхийд алга. Харамсалтай нь Налайхын их уурхайг “ашиггүй” гээд 1993 онд ажлыг нь зогсоож, аваар гардаг гээд 2013 онд лацдаж орхилоо. Гэтэл Улаанбаатар хотын 100 мянган айл Налайхын нүүрсээр өвөлждөг, Богд уулын 100 мянган мод Налайхчуудын ачаар ногоон байгааг анзаардаггүй.
МХЕГ энэ оны гурван сард Налайхын уурхайд нүүрсний олборлолт явуулдаг 186 амыг хаах шийдвэр гаргасан
Иймээс Налайхын уурхайг сэргээн босгож 1000 уурхайчныг ажилтай болгож барилгын үйлдвэрлэлийг энэ дүүрэгт төвлөрүүлж 10 мянган хүнийг ашигтай ажиллуулах шаардлага тулгарлаа. Ер нь Налайхыг хөсөр хаявал Нийслэлчүүд нүүрсгүй, усгүй болж магадгүй шүү. Өнөөдөр Налайхын бохир ус Туул голд орж эхэллээ. Учир нь энд ус цэвэрлэх байгууламж бас алга. Байгаа нь дөнгөж 40%-тай, ядуурал 46,8%-тай. Налайхын ундны усны асуудлыг шийдвэрлэж чадвал Улаанбаатар хотын 1,500,000 хүн эв эрүүл байх бүрэн боломжтой. Налайхыг хөгжүүлэхгүй бол Улаанбаатар хот маань хэзээч дэвжихгүй гэдгийг хатуу хэлье.