Авилгатай тэмцэх газраас ХТҮГ-т сургалт зохион байгууллаа
Хүүхдийн төлөө үндэсний газрынхан сургалтад суув
2013.10.22

Авилгатай тэмцэх газраас ХТҮГ-т сургалт зохион байгууллаа

Авилгатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс “Авилгийн мөн чанар, шалтгаан хор хөнөөл”, “Төрийн байгууллагын ил тод байдал” гэсэн сэдвээр өчигдөр Хүүхдийн төлөө үндэсний газрын ажилтнуудад  сургалт зохион байгууллаа.

Сургалтын үеэр Хүүхдийн төлөө үндэсний газрын  үйл ажиллагааны ил тод байдлын талаар үнэлгээ хийлгэн, цаашид хэлэлцүүлэг, ярилцлага зохион байгуулахыг зөвлөмж болголоо.

Авилгатай тэмцэх газраас  төрийн байгууллагын албан хаагчдад  үе шаттай  зохион байгуулж буй сургалтанд ХТҮГ-ын болон харьяа байгууллагын ажилтнуудыг тогтмол хамруулах болно гэж ХТҮГ-ын Олон нийттэй харилцах хэлтэсээс мэдээллээ.