Мэндчилгээ
УИХ-ын гишүүн, Шадар сайд Д.Тэрбишдагва
2013.10.14

Мэндчилгээ

Олон улсад жил бүрийн 10 дугаар сарын 14-ний өдрийг “Дэлхийн стандартын өдөр" болгон тэмдэглэн ирсэн уламжлалтай билээ. Энэхүү өдрийг тохиолдуулан та бүхэнд Засгийн газрын нэрийн өмнөөс' болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.

Олон Улсын Цахилгаан Төхникийн Комисс (IЕС), Олон Улсын Стандартчиллын Байгууллага (130), Олон Улсын Харилцаа Холбооны Байгууллагаас 2013 оны “Дэлхийн стандартын өдөр”-ийг “Олон улсын стандарт эерэг өөрчлөлтийг бий болгоно” гэсэн уриан дор тэмдэглэж байна.

Стандарт нь дэлхий нийтийн хурдан хөпкиж буй өнөөгийн эдийн засгийн орчинд үйлдвэрлэл, бизнесийн байгууллагууд амжилтанд хүрэх чухал хэрэглүүр болохын хувьд ялангуяа хөпкиж буй орнуудад олон улсын зах зээлд нэвтрэх, худалдааны саад тотгорыг арилгах, үйлдвэрлэл, үйлчилгээний өндөр технологи, шинэ арга барилыг нэвтрүүлэхэд хөгжлийн түлхүүрийн үүрэг гүйцэтгэж байна.

Дэлхийн даяаршил нь хил хязгаарыг үл харгалзан хүн төрөлхгнийг улам бүр харилцан шүтэлцээ, хамааралтай болгож аюулгүй эрүүл орчинд амьдрах, байгаль орчноо хамгаалах тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд олон улсын стандартчиллын гүйцэтгэх үүрэг, хариуцлага нийгмийн бүх салбарт чухал байр суурь эзэлж, харилцан итгэлцлийг бий болгосоор байна.

“Стандарттай Монгол Улс” болохын төлөө Щинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллапааны хөтөлбөрт олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай эдийн засгийг бүрдүүлэх, бизнөст ээлтэй орчныг бүрдүүлэх, олон улсын стандартад нийцсэн тогтолцоог бий болпох, хүрээлэн байгаа орчныг хамгаалах замаар ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж экологийн тэнцвэртэй аюулгүй орчинд амьдарч, ажиллах, дэлхийн тэргүүний дэвшилтэт технологи, стандартыг Монгол Улсад нэвтрүүлэх зэрэг олон зорилтууд тусгагдсан.

Европын холбооны нийтлэг зарчим, хэм хэмжээ, стандартыг Монгол Улсад нутагшуулахаар Монгол Улсын Засгийн газар, Европын холбоотйй "Монгол Улсын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх” тухай төслийн санхүүжилтийн хэлапцээрийг байгуулан хэрэгжүүлж эхлээд байна.

Монгол Улсад мөрдөгдөж байгаа 6000 гаруй стандартын түвшинд улсын үзлэг явуулж цаашид салбар бүрээр гаргах стандартын чиглэлийг тодотгосон, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлсон ач холбогдолтой арга хэмжээ болсон.

Улс орноо хөгжлийн шинэ шатанд гаргах, бизнест таатай орчинг бий болгохцд стандартчиллын тогголцоог өөрчлөн шинэчлэх, опон улсын нийтлэг жишигт нийцүүлэх зорилгоор стандартчиллын хууль эрх зүйн баримт бичгүүдийг шинэчлэх шаардлага бидний өмнө тулгарч байна.

Энэхүү салбарын хууль эрх зүйн орчинг шинэчлэхэд Шадар сайд миний биө дэмжлэг өгч ажиллах болно. Улс орны хөгжлийн түлхүүр болсон стандартчилал, хэмжил зүйн байгууллагатай ажил, амьдралын зам мөрөө холбосон Та бүхний амьдрал тань аз жаргалаар дүүрэн байж салбараа хөгжүүлэх ажил үйлс тань өргөжин хөгжихийн ерөөл дэвшүүлье.