Татварын шинэчлэлийн талаар танилцууллаа
Татварын багц хуулийн шинэчлэлийг Засгийн газраас намрын чуулганы хугацаанд УИХ-д оруулж батлуулахаар телөвлөж байгаа билээ. Энэ удаагийн шинэчлэл нь татвар нэмэх бус, харин ч буулгах шинэчлэл байна гэдгийг Сангийн яамнаас хэвлэлийн бага хурал хийж мэдээллээ. Татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд гурван зорилт тавьж ажиллаж байгаа гэнэ.
Нэгд одоо үйлчилж байгаа хууль эрх зүйн орчныг илүү боловсронгуй, ойлгомжтой болгох чиглэлд анхаарч байгаа аж. Мөн жижиг дунд үйлдвэрлэл эрхпэгчдийг дэмжих, хөрөнгө оруулалтыг татах чиглэлд багагүй анхаарч байгаа юм байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт суусны дагуу жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс доош аж ахуйн нэгжүүдэд ногдуулах Орлогын албан татварыг нэг хувь болгох юм байна. Нөгөөтэйгүүр, нэмэгдсэн өртгийн албан татварын босгыг нэмэх санал ч Татварын багц хуулийн хүрээнд яригдаж байгаа ажээ. Харин гурав дахь зорилт нь далд эдийн засгийг ил болгох чиглэлд хууль эрх зүйн орчноо боловсронгуй болгох шаардлага байгаа гэнэ. Тиймээс иргэдийг НӨАТ-аас буцаан олголт хэлбэрээр авч болох зэрэг хувилбаруудыг судалж байгаа юм байна.