УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар
2013.06.13

Татвараас чөлөөлөх нь сайн үр дүн авчрахгүй

Ийгл телевизийн “Халуун сэдэв” тоймчийн хөтөлбөрөөр УИХ-ын чуулганы өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар  баталсан  НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийн талаар ярилцлаа. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, ЭЗ-ийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатрын байр суурийг сонслоо.

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар: Татвараас чөлөөлөх асуудлуудыг Засгийн газраас оруулж ирсэн. Үүнийг ерөнхийдөө гишүүд дэмжиж байх шиг байна. Гэхдээ үргэлж зүйл ийм орж ирэх нь байж боломгүй асуудал.

Ер нь Төсвийн байнгын хороон дээр би суудаггүй ч гэсэн албан татвараас чөлөөлөх асуудлыг бид нилээн нухацтай, сайн бодож оруулж байхгүй бол эдийн засагт болоод ер нь татварыг чөлөөлнө гэдэг сайн үр дүн авчрахгүй гэсэн бодолтой явдаг гэв.

-Нэг талаасаа татвар хөнгөлж байгаа боловч нөгөө талдаа эдийн засгийн үр ашиг илүү байж болохуйц тийм зүйл байж болох уу?

-Би бол бас тэр утгаар нь бодож дэмжсэн. Хэдийгээр албан татварыг бууруулаад байгаа нь буруу ч гэсэн нөхцөл байдал дэмжихийг шаардаж байна. Яагаад гэвэл гишүүдийн тайлбарлаад буй жишээ нь модоэ эдлэл дээр бол үнэхээр манай орон модоор баялаг орон биш.

 Татвараас чөлөөлөх асуудлыг үргэлж оруулж ирэх нь байж боломгүй асуудал.

Гэхдээ модыг бас зөв зохистой ашиглаж чадахгүй байгаатай холбогдуулаад энэ асуудлуудыг тавьж байгаа нь зөв гэж бодож байна. Хоёрдугаарт бүтээн байгуулалтын чиглэлээр төлөвлөөд буй олон ажлаа зогсонги байдалд оруулахгүйн тулд модон материалуудыг яаралтай бэлдэх зайлшгүй нөхцөл байгаа.

Түүний хажуугаар ой модтой сумуудын хөрөө араамнууд ажиллах боломжтой гэж үзэж байна. Тэр нь бол хаягдал модыг ашиглах боломж бидэнд бий. Ой цэвэрлэх арга хэмжээнд идэвхитэй оролцох ёстой.

Мөн нөхөн сэргээлтийн ажилд оролцож байж эргүүлээд нөгөө талд нь бас цэвэрлэх асуудлуудыг манай үндэсний аж ахуйн нэгжүүд ашиглаад явах боломж бий гэж үзэж байна.