С.Эрдэнийн хатуухан захиас
Монгол Улсаас Франц Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар М.Батсайхан, ХБНГУ-д Ц.Болор, Канад Улсад Р.Алтангэрэл, Швейцарийн Холбооны Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар В.Пүрэвдорж нарыгтомилуулах саналыг Ерөнхийлөгчийн Тамгын газраас ирүүлж УИХ-аар хэлэлцүүлэв.
Харин дээрх улсад суух Элчин саид нараас УИХ- ын гишүүд асуулт асууж, саналаа хэлсэн юм. Энэ үеэр хамгийн хатуухан захиасыг УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ өгсөн. Тэрбээр «Элчин саид нарын хувьд Монгол Улсын нүүр царай болж явдаг болохоос хэн нэгэн хүний лоббигоор албан тушаал авдаг юм биш. Монгол Улсын иргэн амьдарч байгаа улсдаа хэцүүхэн байдаг. Тус улсад суугаа Элчин сайдтай уулзах гэхээр бараа нь харагддаггүй. Тиймээс Монгол Улсын иргэнд үйлчлэх үүрэг та нарын хамгийн нэгд байх ёстой. Харь оронд амьдарч баига иргэдийн нийгмийн асуудал маш их. Та нар наж ийж байгаад томилогдоод алга болохгүй байх гэж бодож байна. Эргээд буух мөртэй, хийсэн бүтээсэн ажилтай байх хэрэгтэй» хэмээн үүрэгджээ.