Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Кристофер Чарльс Стюрт итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. /2012 он/
2013.10.14

Уильям Хэйг манай улсад айлчилж байна

Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайд Уильям Хэйг 2013 оны 10 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айчлал хийж байна. 

Айлчлалын үеэр Монгол талаас баримтлах удирдамжийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд, Ерөнхий сайдаар батлуулах юм.

Энэхүү айлчлал нь Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайд Малколм Рифкиндын 1996 онд Монгол Улсад хийсэн айчлалаас хойш 17 жилийн дараа хэрэгжих айлчлал бөгөөд Монгол, Британий хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн хүрээнд хэрэгжиж байгаагаараа онцлог юм.