Хотын дарга Э.Бат-Үүл, Канад улсын ЕXP компанийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.
2013.10.08

Ус, хөрсний бохирдлыг цэвэрлэх Канад технологийг санал болголоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл  Канад улсын ЕXP компанийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Тэд Хотын даргад гурван чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, Улаанбаатар хотын дахин төлөвлөлт, инженерийн байгууламж зэрэг бүтээн байгуулалтын ажилд Канадын технологийг нэвтрүүлэх санал тавьсан юм.

Тэд хөрсний бохирдол болон  цэвэрлэх байгууламжийн бохирдлыг устгадаг бичил биетэн, ус цэвэршүүлэх төхөөрөмжийг нэвтрүүлэх хүсэлтэй байгаагаа хэллээ.

“Цэвэрлэх байгууламжийн ачаалал багасч, гэр хороолол дахь хөрсний бохирдол багассанаар хүн амын эрүүл мэнд, хотын хөгжилд зайлшгүй шаардлагатай тул энэ технологийг туршиж үзье. Хэрвээ туршилт амжилттай болж хөрс, усны бохирдлыг бууруулж чадвал урт хугацааны хамтын ажиллагааны гэрээ байгуулахад бэлэн” гэдгээ хотын дарга хэллээ.

Туршилт амжилттай болж хөрс, усны бохирдлыг бууруулж чадвал урт хугацааны хамтын ажиллагааны гэрээ байгуулахад бэлэн гэв.

Мөн тэд дуу чимээ тусгаарлагчтай дулаан алддаггүй тохилог амины орон сууцны технологи санал болгосон. Энэхүү технологийг нэвтрүүлснээр иргэд хямд зардлаар богино хугацаанд Канад технологийн орон сууцтай болох боломжтой болно.

Энэ ажлыг турших үүднээс загварын барилга баригдаж байгаа бөгөөд хотын даргыг загварын байрыг үзэж сонирхохыг хүслээ. Тус компанийн төлөөлөгчид хотоос хийж хэрэгжүүлж байгаа ажлуудтай уялдахаар тодорхой саналуудыг хотын даргад танилцуулсан юм.

Хотоос эхний ээлжинд судлаад туршилт хийж үзнэ гэдгээ хэлсэн. Ер нь бол Канад стандартыг манайд мөрдөх эрхзүйн орчин бий болсон учраас үр дүнтэй ажилд хот дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ хотын дарга уулзалтын төгсгөлд хэлсэн юм.