2013.10.03

Хөшөөтийг стратегийн ордод оруултал уурхай ажиллахгүй

Ховд аймгийн Дарви, Цэцэг сумдын нутагт орших Хөшөөтийн нүүрсний ордыг стратегийн ордод оруулах талаар энэ оны эхнээс яригдаж эхэлсэн.

Хөшөөтийн уурхайг стратегийн ордод оруулах асуудал шийдэгдтэл уурхай ажиллахгүй гэдгээ мэдэгджээ. Үүнээс үүдэн Ховд аймгийн зургаан сум нүүрсээр хангагдах боломжгүй болсон байна.

Ховдын ард иргэд маш хүнд байдалд амьдарч байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Энэ асуудлыг шийдэх ёстой байгууллага нь Засгийн газар. Уул уурхайн яамныхан маш хурдан шийдвэр гаргаж бодлогоо тодорхой болгон, асуудлаа шийдэхгүй бол Ховдын ард иргэд маш хүнд байдалд амьдарч байна. Энэ өвлийг зутруухан байдалд өнгөрөөх нөхцөл байдал үүсээд байна гэлээ.

Хөшөөтийн уурхайг стратегийн ордод оруулах асуудал хэзээ шийдэгдэх нь одоо ч тодорхойгүй байгаа. Үүнийг дагаад Хөшөөтийн уурхай ч хэзээ нээгдэх нь эргэлзээтэй. Энэ бүхнээс үүдэн Ховд аймгийн зургаан сум болон Ховд хот энэ өвөл нүүрсээр хангагдаж чадахгүйд хүрээд байна.