2013.09.26

Агуулахад нь 1,7 тэрбумын ашиглагдахгүй бараа байна

Шахааны бизнес цэцэглэж хэзээ ч хэрэглэхээргүй олон тэрбумын бараа агуулахдаа хураасан байдаг талаарх мэдээлэл байнга гарч байдаг. 10 жил хэрэглэх ариун цэврийн цаас гээд мөнгө үрсэн хэрэггүй бараа хураасан гэх агуулахаар оржээ.

“Эрдэнэт” үйлдвэр нь жилд 300-350 орчим тэрбум төгрөгийн бараа материал татдаг байна. 2011 онд 299 тэрбум төгрөгийн бараа татаж байсан бол 2012 оны сүүлээр 315 тэрбум төгрөгийн бараа татжээ. Өнөөдрийн байдлаар битүү агуулахад нь 1,7 тэрбум төгрөгийн дахин ашиглагдахааргүй бараа хураалгаастай байгаа юм байна.

“Эрдэнэт” үйлдвэр нь жилд 300-350 орчим тэрбум төгрөгийн бараа материал татдаг.

УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн “Танайх худалдаж авах зүйлээ яаж авдаг вэ. Тендерээр авдаг уу. Нийлүүлдэг компаниа яаж сонгодог вэ” гэсэн асуултад “Энэ онд худалдан авалт хуулийнхаа дагуу тендерээр явж байгаа. Өмнө нь тодорхой бараа материал дээр тэгж явдаг байсан” гэсэн хариултыг өглөө.

Өртөг өндөртэй техник хэрэгсэл олныг худалдан авдаг энэ байгууллагын тендер Төрийн өмчийн хороо болоод Худалдан авах ажиллагааны газраар дамжин зарлагдах учиртай ч “Эрдэнэт” үйлдвэрийн хувьд энүүхэндээ л тендер зарлан шахааны бизнес хийдгийг үгүйсгэхгүй юм.