Цахим хэлбэрээр 90 гаруй тендер явуулжээ
Засгийн газраас 2012-2016 оны хооронд худалдан авах ажиллагааг 100 хувь цахим хэлбэрт шилжүүлэх зорилт тавьсан. Энэ ажлын хүрээнд тендерийг цахимаар явуулж эхэлсэн.
Ингэснээр улсын хэмжээний томоохон үйлчилгээний байгууллагууд бүхий л ажлаа цахимаар явуулах ажил амжилттай эхэлсэн гэж албаныхан үзэж байна.
ХААГ-ын Цахим худалдан авах ажиллагааны хэлтсийн дарга Д.Лхагвасүрэн: Өмнө нь тендерийн баримт бичгийг ямар шаардлага тавигдсан, тухайн компани хэрэгжүүлэх чадавхитай үгүйгээ мэдэхгүйгээр 50-300 мянган төгрөгийн төлбөр төлж худалдан авдаг байсан.
Цахим тендер шалгаруулалтын хувьд тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авдаг.
Цахим тендер шалгаруулалтын хувьд тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авдаг гэлээ.
Худалдан авах ажиллагааны газарт он гарснаас хойш нийт 90 гаруй тендерийг цахимаар явуулаад байна. Тендерийг цахим хэлбэрт шилжүүлсэнээр худалдан авах ажиллагаа хурдтай явагдахад ахиц дэвшил гарсан.
Гэхдээ зарим байгууллага цагийг нь тулгаж материалаа явуулдаг байдал гарсаар байгаа учир энэ тал дээр анхаарах хэрэгтэйг ХААГ-аас сануулж байна.