Тусгай зөвшөөрөлгүй 10 эмийн сангийн үйл ажиллагааг зогсоов
Эмийн сан
2013.09.25

Тусгай зөвшөөрөлгүй 10 эмийн сангийн үйл ажиллагааг зогсоов

Эрүүл мэндийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас нийтийн үйлчилгээтэй эмийн сангуудад Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийжээ.

Шалгалтад 20 эмийн сан хамрагдсанаас таван эмийн сан (Фитофарм, Баянбүрэн, Арвижих, Намуун зул, Үерт шивээ) нь хаяган дээрээ байхгүй, ажиллахаа больсон зэрэг шалтгаанаар шалгагдаагүй байна. Мөн 10 эмийн сан (ПД, Чингүн, Хүрэмт нуур, Цагаан бүжин, Шинэ од, Шалом тун, Болор мишээл, Хандмал оюу, Долоон бурхан цог, Шонхор плаза доторх эмийн сан зэрэг) нь  тусгай зөвшөөрөлгүйгээр эмийн сангийн үйл ажиллагаа явуулж байсан нь илэрчээ.

Түүнчлэн ПД эмийн сан эм барих зөвшөөрлийн хугацаа дууссан эм найруулагчийг ажиллуулж байсан, “Болор мишээл” нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй, 

Стандартын шаардлага хангахгүй нэг эмийн сангийн үйл ажиллагааг зогсоож, хоёр аж ахуйн нэгжид торгуулийн арга хэмжээ авчээ.

“Сүлдэн” эмийн санд эм найруулагч орон тоогоор ажиллаагүй, өрөө тасалгааны хэмжээ стандартын шаардлага хангахгүй, урсгал буруу,  эм найруулах, шил угаах  өрөө  нь эрүүл ахуйн шаардлага хангаагүй зэрэг зөрчлүүд илэрсэн аж.

Тиймээс тусгай зөвшөөрөлгүйгээр эм, эмнэлгийн хэрэгсэл худалдах үйл ажиллагаа явуулж байсан  дээрхи 10 эмийн сан,  тусгай зөвшөөрөлтэй боловч стандартын шаардлага хангахгүй нэг эмийн сангийн үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар зогсоож, хоёр аж ахуйн нэгжид торгуулийн арга хэмжээ авсан байна.

Мөн улсын бүртгэлгүй нэг нэрийн 130500 төгрөгийн эмийг хурааж, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх захиргааны журмаар хураагдсан эд зүйлсийг улсын орлого болгох, устгах зэрэг арга хэмжээг авчээ.