“Өвдөлт намдаах менежментийг хөгжүүлэх нь” сэдэвт олон улсын бага хурал
2013.09.16

Эмнэлгүүд өвдөлт намдаах мэргэшсэн эмчтэй болно

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд “Өвдөлт намдаах менежментийг хөгжүүлэх нь” сэдэвт олон улсын бага хурал болж, эмч мэргэжилтнүүдэд сургалт явуулсан юм.

Сургалтанд ЭМЯ,  Дэлхийн өвдөлт намдаах нийгэмлэгээс болон солонгосын эмч, мэргэжилтэн, анагаах ухааны доктор, пропессорууд оролцон илтгэл тавьж санал бодлоо солилцлоо.

Тус уулзалтаар Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа “Өвдөлт нь Эрүүл мэндийн байгуулллагаас тусламж авахаар ирэгсэдийн хамгийн нэгдүгээр шалтгаан болдог.

Архаг өвдөлтийн улмаас өвчтөн эмнэлэгт олон дахин хэвтэх, хөдөлмөрийн чадвараа урт, богино хугацаагаар алдах нь эрүүл мэндэд төдийгүй нийгэм, эдийн засгийн байдалд учрах хохиролын гол хэлбэрийн нэг юм.

Манай улсын эрүүл мэндийн салбарт өвдөлт намдаах чиглэлээр мэргэшсэн эмч, мэргэжилтнүүд цөөн байдаг. Харин өндөр хөгжилтэй орнуудад өвдөлт намдаах нь шинжлэх ухаан болтлоо хөгжиж, өвдөлт намдаах тасаг, клиник эмнэлэг хүртэл байгуулагдсан байдаг байна.

Манай улсын Эрүүл мэндийн салбар энэ хөгжлөөс хоцрохгүй, өвчтөний өвдөлтийг цаг алдалгүй намдаах чиглэлээр энэ жил арван эмч мэргэжилтнүүдийг солонгос улсад бэлтгэсэн. Мөн цаашид ч нарын мэргэжил эзэмшүүлэх төлвөлгөөтэй байгаа.

Эрүүл мэндийн яам

Манай улсын эмч мэргэжилтнүүд өвдөлт намдаах чиглэлээр мэргэшсэнээр бүх эмнэлэгүүдэд эмнэлэгийн ажилтны шинэ орон тоо гарах бөгөөд эмнэлэгийн ачаалал багасах, иргэдийн дунд өвчлөл буурах ач холбогдолтойг ч онцолсон юм.

Салбарын дэд сайд үргэлжлүүлэн хэлэхдээ, Өвдөлт намдаах менежментийг бид амжилттай хөгжүүлж чавсанаар иргэд маань нийгмийн идэвхитэй үйл ажиллагааг нас өндөр болтлоо үргэлжлүүлэх, хөдөлмөрийн бүтээмж сайтай хүмүүсийн тоог нэмэгдүүлэх, эдийн засгийн хувьд нийгмийн халамжид зарцуулах санхүүгийн хэмжээ багасах зэрэг олон эерэг талтай юм.

Тиймээс "Өвдөлт намдаах менежментийг хөгжүүлэх" тал дээр Монгол Улсын Эрүүл мэндийн салбарыг дэлхийн жишигт хүртэл анхаарч ажиллах хэрэгтэй бөгөөд цаашдаа эмнэлэг бүр өвтөлт намдаах мэргэшсэн эмчтэй болох зорилго тавин ажиллана" гэлээ.