Бизнесийн зөвлөх үйлчилгээний чиглэлээр холбогдох байгууллагуудтай уулзалт зохион байгууллаа
“Барилгын технологи, менежментийн төв”-д болсон зөвлөх үйлчилгээний хөтөлбөр, сургалтуудын танилцуулга хийсэн уулзалт
2013.09.23

Бизнесийн зөвлөх үйлчилгээний чиглэлээр холбогдох байгууллагуудтай уулзалт зохион байгууллаа

МБҮА-ийн ажлын алба нь 2013 онд үйл ажиллагаагаа эрчимжүүлэн, барилгын салбарт хувь нэмрээ оруулах олон үйл ажлыг шат дараалалтайгаар зохион байгуулж байгаа.

Үүний нэг нь энэхүү Гандирс цогцолбор дах МБҮА-ийн дэргэдэх “Барилгын технологи, менежментийн төв”-д болсон зөвлөх үйлчилгээний хөтөлбөр, сургалтуудын танилцуулга хийсэн уулзалт боллоо.

Үйлдвэрлэл, бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээ авахаар эрэлхийлж буй Ассоциацийн гишүүн, дэмжигчдэд туслалцаа үзүүлэх, зөвлөгч байгууллагуудтай холбож өгөх нь тус уулзалтын зорилго байсан юм.

Уулзалтын эхэнд МБҮА-ийн үйл ажиллагааны танилцуулга, ойрын үед авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг гүйцэтгэх захирал Г.Түмэнжаргал танилцууллаа. Дараа нь 2008 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн ЕСБХБ-ны “Бизнесийн зөвлөх үйлчилгээ Монголд” хөтөлбөрийг танилцуулсан юм.

МБҮА-иас ММЗИ-тэй хамтран зохион байгуулах “Мэргэшсэн зөвлөх инженерүүдийн зөвлөхийн үндсэн ур чадварыг сайжруулах сургалтын агуулгыг танилцууллаа.

Үндэсний зөвлөхүүдийн мэдлэг чадварыг ашиглах замаар бичил, жижиг, дунд бизнесүүдийн үйл ажиллагааг сайжруулах зорилготой тус хөтөлбөрт ААН-үүд хамрагдаж, зөвлөх мэргэжилтнийг авч ажиллуулахыг хүсвэл ЕСБХБ зардлых нь 25-75 хувь хүртэл хуваалцан, 10000 хүртэлх еврогийн буцалтггүй тусламж үзүүлдэг байна.

Уулзалтаар МБҮА-иас ММЗИ-тэй хамтран зохион байгуулах “Мэргэшсэн зөвлөх инженерүүдийн зөвлөхийн үндсэн ур чадварыг сайжруулах сургалтын агуулгыг танилцууллаа. Мөн ЕСБХБ-ны дэмлэгтэйгээр хэрэгждэг нэгэн хөтөлбөр болох “Худалдан авах үйл ажиллагаа зарлах болон худалдан авах үйл ажиллагааны материал хэрхэн бүрдүүлэх тухай сургалт”-ын талаар танилцуулсан юм. 

Энэхүү уулзалтад Орчлон Констракшн ХХК, Бетон арматур ХХК, МВС ХХК, Дархан Силикат зэрэг 30 орчим компаний удирдлагууд хүрэлцэн ирсэн ба МБҮА-ийн гүйцэтгэх захирал Г.Түмэнжаргал, ЕСБХБ-ны ЖДҮ-ийн бодлогын ахлах зөвлөх Эрик Гючофф, “БЗҮ Монгол хөтөлбөр”-ийн үндэсний менежер Ц.Оюунжаргал болон ММЗИ-ийн ерөнхийлөгч Э.Энхбат нар оролцож, тус тусын чиглэлээр мэдээлэл өгч, чөлөөт ярилцлага өрнүүлсэн байна.