Худалдан авах ажиллагааны газар Азийн Сантай хамтран ажиллана
Худалдан авах ажиллагааны газар
2013.09.19

Худалдан авах ажиллагааны газар Азийн Сантай хамтран ажиллана

АНУ-ын Азийн сан нь сайн засаглалыг хөгжүүлэх, иргэний оролцоог дэмжих, байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг  бөгөөд энэ удаагийн уулзалтаар Худалдан авах ажиллагааны газартай засаглалын ил тод байдлын талаар хамтран судалгаа гарган ажиллах саналтай байгаагаа онцоллоо.

Азийн сангаас хэрэгжүүлж байгаа сайн засаглалыг хөгжүүлэх төслийн хүрээнд төрийн байгууллагуудаас Авилгатай тэмцэх газар, Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага, орон нутгийн нэгжүүдтэй хамтран авилга, ашиг сонирхолын зөрчлийн асуудал, үнэлгээний хорооны хариуцлагын чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурахаар болов.