Холбоод авлигын эсрэг түншлэлд нэгдлээ
Өнөөдөр авлигын эсрэг түншлэлд 8300 гаруй хувийн хэвшлийхнийг төлөөлж Ажил олгогч эздийн холбоо, сая гаруй гишүүдээ төлөөлж Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо зэрэг томоохон төрийн бус байгууллагууд сайн дураар нэгджээ. Үүнийгээ тэд зөвхөн монгол улсын хууль тогтоомжид захирагдах эхлэл гэж тайлбарлалаа.
Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Х.Ганбаатар:
Монголын эдийн засаг илүү чөлөөтэй, хөгжилтэй болох тусам ил тод байдал хэрэгтэй. Үүнд гишүүдээсээ эхлээд бүгд ойлголттой байснаар хэрэгжинэ. Цөөн хүн ганцхан байгууллага яриад бүтэхгүй учраас энэ түншлэлийг байгуулж байгаа гэлээ.
Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Дамба:
Компаниуд өөрсдөө хууль дүрмээ сахин биелүүлдэг, бүх үйл ажиллагаа хуулийн дагуу явдаг орчинд ажиллаж амьдрахыг хүсч байна. Тиймд энэхүү арга хэмжээг дэмжиж байгаа гэв.
Авлигыг хүч буурай, хүч багатай хүмүүс шийдвэр гаргуулахын төлөө өгдөг.
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар:
Авлигыг хүч буурай, хүч багатай хүмүүс шийдвэр гаргуулахын төлөө өгдөг үйлдэл. Энэ үйлдэлд манай үйлдвэрчний эвлэлийн гишүүд илүү өртөх магадлал өндөр. Тиймд авлигын эсрэг ажиллах шаардлага байгаа учраас монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо түншлэлд нэгдэж байна гэсэн юм.
Авлигагүй хуулийн засаглалтай нийгэмд үйл ажиллагаа явуулахын тулд эхлээд байгууллага, хувь хүн бүр дотроосоо өөрсдийгөө цэвэрлэж, шударга ажиллах ёстой. Тиймд энэ түншлэлд нэгдсэн бүх байгууллагууд дотооддоо авлигын эсрэг сурталчилгаа явуулах үүргийг сайн дураараа хүлээж байгаа юм байна.