Францын Гадаад хэргийн сайдын айлчлал хойшлогдлоо
Францын төрийн далбай
2013.09.16

Францын Гадаад хэргийн сайдын айлчлал хойшлогдлоо

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад хэргийн сайд Лоран Фабиус энэ сарын 15-17-ны өдрүүдэд Монгол Улсад  албан ёсны айлчлал хийхээр төлөвлөөд байсан.

Харин түүний айлчлал тодорхойгүй хугацаагаар хойшлогдлоо. Тэрээр айлчлалынхаа хүрээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт тус тус бараалхаж, Гадаад харилцааны сайд Л.Болдтой албан ёсны хэлэлцээ хийхээр төлөвлөөд байсан юм.