Ц.Элбэгдоржид Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Салман Хуршид бараалхав
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж албан ёсны хурлын хоёр дахь өдөр Бүгд найрамдах Энэтхэг улсын Гадаад хэргийн сайд Салман Хуршидыг “Ариун Арцат” цогцолбор дахь Монголын төлөөлөгчдийн байранд хүлээн авч уулзав.
2013.09.13

Ц.Элбэгдоржид Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Салман Хуршид бараалхав

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 13 дугаар хуралдаан Киргиз улсын Бишкек хотноо энэ сарын 12-13-ны хооронд болж байгаа билээ.  

Энэхүү уулзалтад оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж албан ёсны хурлын хоёр дахь өдөр Бүгд найрамдах Энэтхэг улсын Гадаад хэргийн сайд Салман Хуршидыг “Ариун Арцат” цогцолбор дахь Монголын төлөөлөгчдийн байранд хүлээн авч уулзав.    Уулзалтад Гадаад харилцааны сайд Л.Болд, Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн болон албаны бусад хүмүүс байлцлаа. Уулзалтын эхэнд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин сонгогдсонд нь баяр хүргэж, Энэтхэгийн Ерөнхийлөгчийн халуун мэндчилгээг дэвшүүллээ. Энэхүү уулзалтаар хоёр орны найрамдалт харилцаа, эдийн засаг, гадаад харилцаа, боловсролын салбарт хамтран ажиллах асуудлаар харилцан санал солилцов. Уулзалт халуун дотно болж өндөрлөлөө. Дашрамд дурдахад, БНЭУ нь Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад 2005 онд ажиглагч орны статусаар элссэн бөгөөд одоог хүртэл энэ статусаа хадгалж байгаа юм.