Зарим барааны үнэ тогтвортой байна
Энэ сарын эхний долоо хоногийн байдлаар 22 нэрийн барааны үнэ тогтвортой, гурван нэрийн барааны үнэ буурсан, 10 нэрийн барааны үнэ өссөн дүнтэй байгааг Нийслэлийн Статистикийн газраас мэдээлсэн байна.
Хонины ястай мах нэг килограмм нь дунджаар долоон мянга 814 төгрөг, үхрийн ястай мах найман мянга 663 төгрөгийн үнэтэй байгаа юм байна. Харин үхрийн ястай мах өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.8 хувиар өсч, үхрийн цул махны үнэ тогтвортой байгаа аж.
Үхрийн мах “Хүчит Шонхор” хүнсний захад 7800 төгрөг, “Меркури” хүнсний захад 10500 төгрөг байна
Түүнчлэн энэ долоо хоногийн байдлаар үхрийн мах “Хүчит Шонхор” хүнсний захад 7800 төгрөг, “Меркури” хүнсний захад 10500 төгрөг байна. Харин хонины ястай махны үнэ 5.2 хувиар буюу 389 төгрөг, хонины цул мах 0.4 хувиар буюу 33 төгрөгөөр тус тус өссөн байгаа аж. Хонины махыг “Хүчит Шонхор” хүнсний захад 6900 төгрөгөөр, “Меркури” хүнсний захад 9500 төгрөгөөр тус тус худалдаалж байна.