Испани улстай арьс шир боловсруулахад хамтарна
Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга Испанийн Вант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Мануэль Валенсия Алонсог хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд сайд Х.Баттулга Испанийн Вант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсонд нь баяр хүргэж ажлын амжилт хүсээд Засгийн газраас үйлдвэр хөдөө аж ахуйн салбарт хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлуудаа танилцуулав.
Хөнгөн үйлдвэр, хүнд үйлдвэрийн болон мал аж ахуй, газар тариалангийн салбарт баримталж буй хөгжлийн чиг хандлага хийхээр төлөвлөж байгаа зарим ажлынхаа талаар элчин сайдад тодорхой мэдээлэл өгсөн байна.
Испанийн Вант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Мануэль Валенсия Алонсо хоёр улс цаашдаа арьс шир боловсруулах болон сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уулзалтын үеэр онцлон ярив