Сэтгүүлчдийн гуравдугаар ээлжийн сургалт амжилттай өндөрлөв
Сэтгүүлчдийн гуравдугаар ээлжийн сургалт амжилттай боллоо.
2013.09.05

Сэтгүүлчдийн гуравдугаар ээлжийн сургалт амжилттай өндөрлөв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас зохион байгуулж буй сэтгүүлчдийг АНУ-д сургалтад хамруулах хөтөлбөрийн гурав дахь ээлж амжилттай хэрэгжиж өндөрлөлөө. Хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарын телевиз, сонин, сэтгүүл, интернэт мэдээллийн сайтын сэтгүүлчдийн төлөөлөл АНУ-ын нийслэл Вашингтон хотноо англи хэлний мэдлэгээ нэмэгдүүлэхийн зэрэгцээ хэд хэдэн чухал уулзалт, сонирхолтой лекцэд хамрагдлаа.

Тухайлбал, Монгол судлалын нийгэмлэгийн ерөнхийлөгч Алишиа Кампигийн "АНУ ба Монгол Улс", Олон улсын харилцаа, Сэтгүүл зүйн

Вашингтоны метрополи газар нутгийн (бүрэлдэхүүнд нь Колумын тойрог орно) хүн ам нь 5.3 сая бөгөөд энэ нь улсдаа наймд жагсана.

судалгааны Озгуд интернэйшнл байгууллагын ерөнхийлөгч Шелтон Вильямсын "АНУ-ын хэвлэл мэдээллийн салбарын өнөөгийн өнгө төрх", “Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн онцлог”, “Эх сурвалжаа хэрхэн нууцлах”, “Олон улсын харилцаа ба сэтгүүл зүй” зэрэг сонирхолтой сэдэв бүхий илтгэл, асуулт хариулттай уулзалтуудад оролцож санал бодлоо солилцсон юм.   

Мөн АНУ-ын төр,засаг захиргааны төв болсон Вашингтон хотноо байдаг Төлөөлөгчдийн танхимын хурал чуулган, Сенатын гишүүдийн хийж буй мэдэгдлийг шууд болон бичлэгээр дамжуулан хүргэдэг тусгай студийн үйл ажиллагаатай сэтгүүлчдийн төлөөлөл биечлэн танилцлаа.

Түүнчлэн хичээлийн хөтөлбөрөөс бусад үед сургуулиас зохион байгуулдаг  олон нийтийн арга хэмжээнүүдэд  идэвхтэй хамрагдаж өндөр идэвх, ирцтэй байснаараа Монгол Улсаас очсон сэтгүүлчдийн баг бусад орны оюутнуудаас онцлогтой байлаа.