“ДЦС-4”-ийг Япон улстай хамтран шинэчилнэ
Дулааны цахилгаан станц - 4
2013.09.02

“ДЦС-4”-ийг Япон улстай хамтран шинэчилнэ

“ДЦС-4”-ийн үр ашгийг дээшлүүлэх төслийн асуудлыг Засгийн газрын  хуралдаанаар хэлэлцээд зээлийн гэрээний хэлэлцээр хийхийг УИХ-ын байнгын хороодтой зөвшилцөх нь зүйтэй гэж үзлээ. Зээлийн нийт дүн 42.5 сая ам.доллар бөгөөд жилийн 0.3 хувийн хүүтэйгээр 40 жилийн хугацаанд буцаан төлөх нөхцөлтэй.

Шинэчлэлийн хүрээнд станцын зуухнуудад үнс үлээлгийн төхөөрөмж суурилуулснаар хэрэглэх нүүрсний хэмжээг багасгана, доголдол зогсолтыг бууруулснаар турбиныг дахин асаахад хэрэглэдэг тослох мазутын хэрэглээг хэмнэх аж.

Нийслэлийн эрчим хүчний хангамжийн зардлыг багасгах, найдвартай ажиллагааг хангах, нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулан экологид ээлтэй болгох шинэчлэлийн ажлыг энэ онд эхлүүлж, 2017 онд хүлээлгэнэ өгөх аж.