2025.07.03
Ж.Золжаргал: Реформ хийнэ гээд эрчим хүчний өрсөлдөөнт тарифыг буулгах биш үнийг бууруулах боломжийг хаасан өрсөлдөөнт зах зээлийг байхгүй болгосон төрийн төвлөрөл үүсэх үү?
УИХ-ын чуулганы 2025.07.03-ны өдрийн хуралдаанаар Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Уг асуудалдаа холбоотойгоор гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал:
Энэ хуулийн төслөөр эрчим хүчний төсөл хэрэгжүүлэхэд сонгон шалгаруулах ажлын хэсгийг эрчим хүчний асуудал хариуцсан засгийн газрын гишүүн томилно буюу сайд ажлын хэсэг томилох нь байна. Таван хүнтэй байна. Таван хүнийх ажлууд дотор нэгдсэн сүлжээнд эрчим хүч нийлүүлэх үнэ, эрчим хүчний төслийг төрд шилжүүлэх нөхцөл, хугацаа болон бусад асуудлуудыг шийдвэрлэнэ гэж орсон байгаа. Агуулгаар нь үүнийг унших юм бол шинэ нүүрсний цахилгаан станцуудын үнийг тохирох юм байна. Тодорхой хугацааны дараа төр шилжүүлж авах асуудлыг тэр ажлын хэсэг юм байна. Эрчим хүчний зохицуулах хороо хуулийн заалттай. Тарифын тогтоохдоо үйл ажиллагаа явуулах боломжийг хангасан байдлаар тогтооно гээд томьёотой. Тэд нарын ажил байхгүй болох уу?
Хоёрт, Агуулгаар нь харахаар төрд буцааж авах, төрөөс үнийг нь тогтоох гээд эрчим хүчний реформ хийнэ гээд ярьсан зүйлээсээ буцаж байгаа алхам мөн үү? Эрчим хүчний реформын үндсэн санаа нь нэгдүгээрт үйлдвэрлэж байгаа өртгөө хянах. хоёрдугаарт нь салбарыг энэ өрсөлдөөн зах зээл бий болгох буюу надад цахилгаан хэрэгтэй байдаг нөгөө талд төр дунд нь ороод хуваарилах гээд эрчим эх үүсвэр байхгүй гэдэг. Тэгэхээр тэрний цаана үйлдвэрлэгчтэй үнээ тохироод, хоорондоо тохиронгуутаа шууд сүлжээнээсээ авдаг. Төр түүнийг нь түгээж дамжуулдаг. Тойроод төрийн хувийн хэвшлийн төрөл бүрийн аж ахуйн нэгжүүд үйлдвэрлээд нийлүүлээд явдаг ийм байдал руу бид нар орно гэж ойлгосон. Тийм учраас УИХ-ын даргын захирамжаар эрчим хүчний хууль эрх зүйн орчныг шинэчлэх сайжруулах ажлын хэсэг гарсан. Монгол ардын нам, ардчилсан нам, хүн намаас бусад улс төрийн хүчнээс хүмүүс ороод ажиллаж байгаа. Тэгэхээр агуулга нь үүний эсрэг төрөөс үнэ тогтоосон. Төртэй буцааж авах агуулгатай хууль орж ирээд байгаа юм. Тэгэхээр энэнтэй холбоотой Б.Чойжилсүрэн сайдаас асуумаар байна. Энэ УИХ-ын ажлын хэсгийг нэг зүйл гэх юм уу? Эсвэл 2 өөр концепци явах юм уу? Та бас эрчим хүчний реформ, бодлогыг хийх хэрэгтэй гээд яриад байсан. Гэхдээ энэ хууль шинэчлэл биш байна. Эрсдэлтэй зүйлийг нь юу гэж хараад байна гэхээр хэн нэгэн цахилгаан станц бариад, урт хугацаанд түүнийгээ өндөр тарифаар нийлүүлээд хэдэн жилийн буцаад оруулсан хөрөнгө оруулалтаа зардлаа нэмж байгаад тэр чигээр нь төсөв рүү шахах тэр эрх нь нээгдэх юм биш үү? Энэ бол эрчим хүчний өрсөлдөөнт тарифыг буулгах биш эхлээд реформ хийнэ гэж өсгөж аваад дараа нь бүр том цахилгаан станц шахаж урт хугацаандаа эрчим хүчний үнийг бууруулах боломжийг хаасан өрсөлдөөнт зах зээлийг байхгүй болгосон төрийн төвлөрөл үүссэн юм болчих юм биш үү. Гол нь УИХ-ын ажлын хэсэгтэйгээ яаж ажиллах вэ?
Түүний асуултад Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хариуллаа.