Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Солонгосын Халла группт батламж гардууллаа
2013.08.27
Солонгосын Халла группт батламж гардууллаа
Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах олон дэд төвүүдийг бий болгох үүднээс нийслэлийн засаг даргын тамгын газрыг хотын зах руу нүүлгэхээр болсон.
Ханын материалд сүндэрлэх тамгын газрын шинэ цогцолборыг барьж байгуулахаар шалгарсан Солонгосын Халла группт батламж гардууллаа.
Нийслэлийн хүн ам өсөн нэмэгдэж байгаа өнөө үед төрийн үйлчилгээг иргэдэд хурдан шуурхай хүргэх хэрэгтэй байна. Үүний тулд Улаанбаатар хотыг нэг төв бус олон төвтэй хот болгох зорилт тавин ажиллаж байгаа. Ажлын хүрээнд алслагдсан дүүргүүдэд төрийн байгууллагыг барих, иргэд төрийн үйлчилгээг саад бэрхшээлгүй авах боломжоор хангах юм байна.