Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны иргэдтэй уулзлаа.
2013.06.20

Энэ жил 192 мянган иргэнд газар олгоно

Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны иргэдтэй уулзлаа. Нийслэлийн алслагдсан бүс нутагт оршдог учраас тог цахилгаан, зам харгуйгаас эхлээд хүндрэлтэй асуудал цөөнгүй байгааг иргэд хэлж байна.

Энэ мэт тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд дахин төлөвлөлийг дэмжиж буйгаа илэрхийллээ. Уулзалтын үеэр иргэд дахин төлөвлөлттэй холбоотой сонирхсон асуултдаа хариулт авлаа.

-Барилга, байгууламж гээд бид тохиролцоод түр байранд орлоо. Тэгэхдээ эргээд орох баталгаа гэж юу өгөх вэ?

Хотын дарга: Бид захын компанийг явуулахгүй. Замд нь шалгаад мөнгө чинь бий юу, түрээсэнд оруулж чадах уу гэж үзээд байна. Тэрийг бид хариуцна.

15 мянган га газар олгоно.
-Хүүхдүүдтэйгээ нэг хашаанд амьдарч байгаа. Газаргүй хүмүүс дахин төлөвлөлтөд хэрхэн хамрагдах вэ?

Хотын дарга: Хашаан дотор байгаа хүүхдүүд, ах дүү төрөл төрөгсөддөө санаа зовох асуудал байхгүй. Тэдэнд газар олгох нийслэлийн ИТХ-ын шийдвэр гарсан. 15 мянган га газар олгоно. Тэндээс зөвхөн энэ жил гэхэд 192 мянган иргэнд газар олголт хийнэ. Хамгийн гол нь тэр олгох газар нь төлөвлөлт хийгдсэнээрээ онцлогтой.