Монгол Улсын Ерөнхийлөгч ҮАБЗ-ийн үе үеийн гишүүдтэй санал солилцов
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/-ийн гишүүдийн төлөөлөлтэй өчигдөр уулзаж, Монгол Улсын эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын өнөөгийн нөхцөл байдлын талаар санал солилцсон юм.
Уулзалтад үе үеийн ҮАБЗ-ийн гишүүд оролцсон юм. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат, Н.Багабанди, УИХ-ын дарга асан Р.Гончигдорж, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд асан Д.Содном, Ш.Гунгаадорж, Д.Бямбасүрэн, Р.Амаржаргал, С.Баяр, Сү.Батболд, одоогийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар уг уулзалтад иржээ.
ҮАБЗ-ийн үе үеийн төлөөллийн уулзалтаас гарсан саналыг нэгтгэн зөвлөмж гаргах аж.
Үе үеийн ҮАБЗ-ийн гишүүд Монгол Улсын эдийн засагт үүсээд буй хүндрэл, цаашид ямар арга хэмжээ авах талаар санал солилцохдоо эдийн засгийн байдал хүндэрч байгаа энэ үед 2013 оны төсөвт тодотгол хийх, хөрөнгө оруулагчдыг нэмэгдүүлэх зэрэг олон талын асуудлыг хөнджээ.
Харин одоо Засгийн газар, УИХ шийдвэр гаргаж, ээлжит бус чуулганыг хуралдуулах эсэх, цаашид ямар арга хэмжээ авах гэдэг бодлогоо тодорхойлох шаардлага урган гарч ирж байна. ҮАБЗ-ийн үе үеийн төлөөллийн өнөөдрийн уулзалтаас гарсан саналыг нэгтгэн, ҮАБЗ-өөс зөвлөмж гаргах ажээ.