Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа
2013.08.08

Эмнэлгүүдийн захирлуудын сонгон шалгаруулалт хойшилжээ

Эрүүл мэндийн яамны харьяа тусгай мэргэжлийн 16 төвийн захирлын сонгон шалгаруулалт өнгөрсөн хавар явагдаж 11 эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулсан. Харин үлдсэн таван эмнэлгийн даргыг сонгон шалгаруулах ажил ирэх сар хүртэл хойшилжээ.

Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа: Сонгон шалгаруулалт явагдаж байхад ЭМЯ-ны төрийн нарийн бичиг солигдсон. Энэ шалгалтыг төрийн албаны салбар зөвлөл бас зохион байгуулах ёстой. Тиймд эхлээд салбар зөвлөл нь баталгаажиж, албажих ёстой.

Энэ албажих процесс нь төрийн албаны төв зөвлөлийн шийдвэрийн дагуу ирдэг. Бид төрийн албаны төв зөвлөлөөс ЭМЯ-ны салбар зөвлөлийг баталгаажуулах ажлыг хүлээж байна. Баталгаажчихвал шалгалтаа үргэлжлүүлэхэд бэлэн байна гэлээ.

ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяа яаман дахь төрийн албаны зөвлөлийн даргаар ажиллах ёстой. Түүнийг төрийн албаны зөвлөл баталгаажуулах ёстой ч тус албаны зөвлөлийн албан хаагчид ээлжийн амралтаа авсан нь ийнхүү эмнэлгүүдийн захирлуудыг сонгон шалгаруулахад саад болж, нэг сараар хойшлууллаа.