Налайхын бохирыг төв цэвэрлэх байгууламжтай холбоно
Налайх дүүрэг бол Монгол улсын барилгын материал үйлдвэрлэлийн төв болно. Хөгжлийн гэрэл гэгээ харагдаж эхэлсэн энэ үед хамгийн эхэнд хийх ажил нь дэд бүтэц юм. Дулааны хувьд ТЭЦ-5 ашиглалтад орохоор төвийн шугаманд холбогдоно. Одоо хийгдэж буй хамгийн чухал ажил бол бохирын асуудал юм.
Гадны тусламжаар бохирын шугам Налайхаас хот руу хөдөлсөн ч хот оролгүй зогсчээ. Цэвэрлэх байгууламж нь хуучирч муудан, ачааллаа даахаа байсан гээд гол асуудал нь болж байна. Тиймээс төв шугамтай холбох ажлыг яаралтай эхлүүлэх нь зөв гэж үзэж байгаа юм.
Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан: Налайхын цэвэрлэх байгууламж 60 хувь цэвэрлээд, усаа Туулын эх рүү нийлүүлж байгаа. Цаашид үүнийг янзлах ёстой. Одоо хлоргүйжүүлэлт хийж байгаа боловч чанарын шаардлага хангахгүй байна.
Гадны тусламжаар бохирын шугам Налайхаас хот руу хөдөлсөн ч хот оролгүй зогсчээ.
Эндээс хоёр удаа өргөөд, төв цэвэрлэх байгууламжтай холбох шугам хийгдсэн. Энэ шугаманд холбох нь зүйтэй гэж үзэж байгаа. Бид цаашдаа гадаргуугийн ус болоод Туулын усыг ашиглах ёстой. Тиймд Туулынхаа эхийг бохирдолгүй байлгахад анхаарах хэрэгтэй гэлээ.
Налайх дүүрэг одоо ажиллаж буй үйлдвэрүүдээ өргөжүүлж үйлдвэрлэлийн парк байгуулах юм. Үйлдвэрүүдийн яндангаас утаа гарч үйл ажиллагаа нь эрчимжих тусам дэд бүтцийн асуудал нь хүндрэх нь ойлгомжтой. Мөн өндөр хурдны авто замтай болно. Барилгажилт эхэлсэн гээд ажлууд хийгдэж байгаатай зэрэгцэн энэ ажлыг амжуулах гэнэ.