Гудамж төслийн ерөнхий зураг
2013.07.15
Хурдны замын нээлт хойшилжээ
“Гудамж” төслийн хүрээнд нийслэлд баригдаж эхлэх хурдны замын нээлт өнөөдөр болох байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшилжээ.
Эдийн засгийн хөгжлийн яамнаас хэрэгжүүлж буй “Гудамж” төслийн хүрээнд Улаанбаатар хотноо босоо болон хэвтээ тэнхлэгийн хоёр ч хурдны зам баригдана. Үүний нэг нь болох Туул голын дагуу баригдах хурдны зам нь нийтдээ 30 км байх юм.
Уг замын барилгын ажлын нээлтийг наадмын дараа буюу энэ сарын 15-нд нээнэ гэж “Гудамж” төслийнхөн мэдээлж байсан билээ. Ийнхүү хурдны зам барих ажлын нээлт хоёр дахь удаагаа хойшилж байна.