Шадар сайд иргэдийн эрх ашгийн зөрчлийг яаралтай шийдвэрлэхийг үүрэгдлээ
Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 12 давхар орон сууцны захиалагчдаас иргэдийн эрх ашиг зөрчигдөж байгаа тул бодит байдалтай биечлэн ирж танилцахыг хүссэн өргөдөл Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагвын нэр дээр ирүүлээд байсан.
Үүний дагуу Шадар сайд өнөөдөр мэргэжлийн байгууллагын хүмүүстэй газар дээр нь очиж танилцахад уг барилга нь 98 хувийн гүйцэтгэлтэй байгаа хэдий ч дулааны шугамаа татах гэтэл хоёр айлын газар чөлөөлөгдөөгүйн улмаас холбож чадахгүй дөрвөн жилийн нүүр үзэж байгаа талаар компанийн удирдлагууд болон иргэд хэлж байлаа.
Дулаанаар хангах техникийн нөхцөл нь гарсан боловч дулаан татах шугамд нь таван айлын өмчлөлийн газар орсноос үүдэн ийнхүү таван жил ашиглалтад орж чадалгүй өнөөг хүрсэн аж.
Иргэдтэй уулзах үеэр
Гүйцэтгэгч компани холбогдох газруудтай удаа дараа зөвшилцсөний үндсэн дээр дулааны шугамыг төвийн шугамаас татан барилгадаа оруулах болоход хоёр айлын хашаа автозамтай тулгаж барьснаар ажил нь ийнхүү зогсоход хүрчээ.
Автозамын өргөтгөл шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэх явцад явган хүний зам хийгээгүйн улмаас авто зам дээгүүр явган зорчигч автомашинтай хамт явдаг учир өнгөрсөн жилүүдэд бага насны хоёр хүүхэд автомашинд шүргүүлж гэмтсэн хэмээн оршин суугчид Шадар сайдад учирлаж байв.
Уг нь автозамын ажлыг хийж байхдаа явган хүний замыг давхар хийгээд шийдсэн бол дээрхи барилгын компани дулааны шугамаа доогуур нь татаж болохоор байжээ.
Холбогдох газруудад үүрэг өглөө.
Ийнхүү газар дээр нь танилцаж ажилласан Шадар сайд Д.Тэрбишдагва Шинэчлэлийн Засгийн газраас бүтээн байгуулалтын томоохон ажил нэгэнт эхэлсэн байхад олон иргэдийн эрх ашгийг зөрчин хүндрэл учруулж байгаа хоёр айлын хашааны трассд орсон хэсгүүдийг зохих хэмжээгээр татах ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хийж, зохих нөхөн төлбөрийг олгох зүйтэй гэсэн үүргийг нийслэл, дүүргийн газрын албанд нь даалгалаа.
Мөн авто замын өргөтгөлийн трассд орсон айлын хашааг татсаны дараа явган хүний зам барих ажлын холбогдох хөрөнгийг гарган яаралтай шийдвэрлэхийг Нийслэлийн Авто замын газарт, газар чөлөөлүүлэх, явган хүний зам барихтай холбогдуулан дулааны шугамыг норм стандартын дагуу чанарын зохих түвшинд дулааны шугамыг холбох,
чанартай хийж гүйцэтгэхийг Барилгын гүйцэтгэгч компанид, Улсын төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэж буй авто замын өргөтгөл шинэчлэлийн ажилд хууль тогтоомжид заагдсан стандарт, норм дүрэмд нийцүүлж буйд хяналт тавихыг МХЕГ, СХЗГ-т тус тус үүрэг болголоо.