Далд уурхайн хөрөнгө оруулалтыг ТУЗ шийднэ
Рио Тинто группын зүгээс Оюу-Толгой төслийн хүрээнд явагдах далд уурхайн үйл ажиллагаагаа албан ёсоор зогсоогоод байна. Төслийн хоёрдох санхүүжилт зогслоо гээд улсын төсвийн орлогод сөргөөр нөлөөлөхгүй гэж татварын ерөнхий газраас мэдээллээ.
Уг төсөл 14 тэрбум төгрөгийн өртөгтэй. Өнөөдөр Монгол улсад уг төслөөс 5 тэрбум төгрөг төвлөрөөд байна. Хоёрдох санхүүжилт болох далд уурхайн 5.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт гацсан.
Уул уурхайн сайд Д.Ганхуяг "хуулиар заасан төрийн өмчтэй Оюу-Толгой компанийн хувьд бол хувь нийлүүлэгч, төлөөлөн удирдах зөвлөлөөр шийдэх ёстой" хэмээн мэдэгдлээ.
Оюу-Толгойн компанийн зүгээс өнгөрсөн онуудын Монгол улсын төсөвт нэг ч төгрөгийн татварын өргүй. Харин 2013 онд улсын төсөвт 450 тэрбум төгрөгийн татвар төлөх ёстой. Татвар төлөлт хэвийн байгаа гэж үндэсний татварын ерөнхий газраас мэдээллээ. Гэхдээ ашигт малтмалын өсөн нэмэгдэх татварын талаар эцсийн шийдэлд хүрээгүй байгаа юм.
Оюу-Толгой төслийн техник эдийн засгийн үндэслэлд тусгаснаар далд уурхайн хөрөнгө оруулалтыг эхний бүтээгдэхүүний олборлолтоос хийх ёстой гэж заасан байдаг. Гэтэл тус уурхайн олборлолт хугацаа хожимдсон мөн бүтээгдэхүүн бууралттай байгаа учир хөрөнгө оруулалтыг зээлээр шийдэх санал Монгол улсын засгийн газарт өнгөрсөн оны 4 сард тавьжээ. Энэ асуудлыг судалж байгаа хэмээн уул уурхайн яамнаас мэдэгдлээ.